• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-08 17:20:04    
Аялал жуулчлалын зах зээлээ нээлттэй болгохыг Жин-мэнь арлынхан уриалжээ

Синьхуа Агентлэг

    Жин-мэнь арлын Жин-ся агаарын тээврийн шугамын зорчигчдын үйлчилгээний төвийн том давхар байшин 7-ны өдөр ашиглалтанд орсон байна. Тухайн орон нутгийн аялал жуулчлалынхан мөн өдөр тунхаг нийтлэж, Жин-мэнь арал болон Фү-жяний тэнгисийн эрэг дагуу нутгууд тэнгэс дээгүүр шууд харилцан жуулчлах талаар цаашид нээлттэй болж, Тайвань хоолойн хоёр эргийн аялал жуулчлалыг нээлттэй болгон, Тайвань хоолойн хоёр эргийн харилцааг тогтвортой хөгжүүлэхийг Тайваний эрх баригчдад хандан уриалсан бөгөөд Тайвань арлын аялал жуулчлалын үйлсийг цэцэглүүлэн хөгжүүлэхэд тал бүрээр тус дөхөм үзүүлэхийг урилсан байна.

   "Тайвань хоолойн хоёр эргийн аялал жуулчлалын хамтын ажиллагааг түргэтгэх" гэсэн уг тунхагт, эх орны эх газраас Тайваньд хүрч аялан жуулчлагсдад зүйл зүйлийн зохисгүй хязгаар тавихаа болихийг Тайваний эрх баригчдад хандан уриалсан бөгөөд Фү-жяны оршин суугчдыг Жин-мэнь, Ма-зү районд хүрч аялан жуулчлахыг нээлттэй болгосны дараа, эх газрын оршин суугчдын Жин-мэнь, Ма-зү хоёр газраас цааш нь Тайвань аралд хүрч аялан жуулчлах болон бусад төрөл бүрийн үйл ажиллагаа зохиоход цаашид нээлттэй байлгаж, Тайвань арлын аялал жуулчлалын ажил төрлийг улам хөгжүүлэхийг уриалсан байна.
\Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав.\