Сурвалжлагч тун саяхан Хөх-нуур мужийн холбогдох талаас ойлгож мэдээлснээр, Хятадын түвд үндэстний боловсролын анхдагч сүлжээ Хөх-нуур мужид ажиллаж эхэлсэн байна.
Танилцуулснаар, уг сүлжээ нь түвд үндэстний районы анхан шатны багш сурагчдад тэргүүний хичээл сургалтын онол болон хичээл сургалтын хамгийн шинэ мэдээг хангаж, Хөх-нуур мужийн түвд үндэстний районы суурь боловсрол болон түвд үндэстний соёлын уламжлалыг түлхэн ахиулах юм байна.
Мэдээлснээр, уг сүлжээг Шянган их сургууль болон Хөх-нуурын багшийн их сургуулийн үндэстний багшын дээд сургуулиас хамтран нээж, өнөө туршин хэрэглэх шатандаа орж, сүлжээний хятад хэлний хуудас тун саяхан нээгдсэн бөгөөд түвд болон Ангиль хэлний сүлжээний хуудас ч ойрын хугацаанд залгаагаар нээгдэх юм байна. \Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав.\
|