9-ний өдөр Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын Бээжингийн хэлэлцээнд оролцогч Японы төлөөлөгчдийн тэргүүн Сасае Кеничиро хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан санал дэвшүүлсэн байна.
Японоос Хятадад суугаа элчин сайдын яамны мэдээнд тэмдэглэснээр, мөн өдрийн үдээс өмнийн бүгд хурал дээр, Сасае хэлэхдээ, цөмийн зэсэг хөгжүүлэхийг орхих, цөмийн шалгалт хийх, эдийн засгийн туслалцаа үзүүлэх, хоёр талын харилцаа болон бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой хамтын ажиллагааг хангахыг багтаасан үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг Япон хүсч байна гэжээ. /О.Дарамбазар орчуулж Номин хянав/
|