Даяарчлалын асуудлаарх 3-р чуулга уулзалт 9-ний өдөр Хятадын дорнод нутгийн Жэ-жян мужмйн Хан-жөү хотноо өндөрлөв. Уг чуулга уулзалтаар "Хан-жөүгийн мэдэгдэл" баталж, олон орны уламжлалт соёлыг хүндэтгэсэн үндсэн дээр, хамтын ажиллагааны шинэ хэлбэрийн түншлэлийн харилцаа тогтоохыг уриалсан байна.
Хятад, Франц, Орос зэрэг улс орнуудын Засгийн газрын албаны хүмүүс, олон улсын байгууллагуудын хариуцлагатан нар, мэргэжилтэн эрдэмтэд нийт 300 шахам хүн уг чуулга уулзалтанд оролцожээ. /О.Дарамбазар орчуулж Номин хянав/
|