Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх 6 талын 5 дахь ээлжийн хэлэцээний Хятадын талын төлөөлөгчдийн хэвлэлийн төлөөлөгч Чинь Ган 9-ний өдөр Бээжинд хэлэхдээ, Хяталын тал зочлогч орон болсны хувьд хэлэлцээг урагштай явагдуулахын төлөө үргэлжлэн хувь нэмэр оруулна гэжээ.
Хятадын тал өнөө холбогдох талуудын дэвшүүлсэн саналуудыг судалж байна гэж тэр тэмдэглэжээ.
Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, 8-ны өдрөөс талууд 16 удаа зөвшилцөл хийсний дотор, 9-ийг нь Хятадын тал холбогдох бусад талуудтай хийсэн юм байна. 10-ны өдөр төлөөлөгчдийн тэргүүн нарын хурал болон хоёр талын зөвшилцөл хийнэ. /О.Дарамбазар орчуулж Номин хянав/
|