Бээжинд ирж Солонгосын хойгийн цөмийн асуудлаархи зургаан талын 5 дах ээлжийн хэлэлцээнд оролцож байгаа Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Чристофэр Хилл 11-р сарын 9-ний өдөр буусан буудалдаа сэтгүүлчидэд мэдэгдэхдээ, цөмийн зэвсэггүй Солонгосын хойгийг харахыг Америкийн тал хүсч байна гэжээ.
Хилл хэлэхдээ, Хойт Солонгос цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ болон ОУАЭХА-ын цөмийн хяналт шалгалтын хүрээнд ажиллахыг Америкийн тал хүсч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэ оны 9-р сард тохиролцсон "зургаан талын 4 дэх ээлжийн хэлэлцээний хамтын мэдэгдэл"-д хөнгөн усны урвалын зуухны асуудлаар тогтоол гаргасан байна. тохиромжтой үед Америкийн тал Хойт Солонгосын талтай хөнгөн усны урвалын зуухны асуудлаар судлын хэлэлцэх болно гэжээ.
Хилл бас мэдэгдэхдээ, Америкийн төлөөлөгчид 11-р сарын 9-ний үдийн өмнө бусад таван талын төлөөлөгчидтэй тус тус уулзах болно гэжээ.
Хилл 11-р сарын 8-ны өдрийн орой Бээжинд ирэх үе мэдэгдэхдээ, энэ ээлжийн хэлэлцээг ахицтай болгохыг хүсч байна гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав.\
|