Солонгосын хойгийн цөмийн асуудлаарх зургаан талын 5 дахь ээлжийн хэлэлцээр 11-р сарын 9-ний үдийн өмнө Бээжинд эхэлсэн байна. Хэлэлцээр нь зургаан талын 4 дэх ээлжийн хэлэлцээрийн хамтарсан мэдэгдлийг биелүүлэх асуудлыг судлан хэлэлцэх юм байна.
Хятадын төлөөлөгчидийн тэргүүн, Гадаад харилцааны яамны орлогч сайд Ү Давэй хэлэлцээг даргалж, нээлтийн үг хэлсэн байна. Ү Давэй хэлэхдээ, энэ ээлжийн хэлэлцээрийн гол зорилго бол хамтарсан мэдэгдлийг хэрэгжүүлэх нарийн журам, арга зам, дэс дарааг тогтоох явдал болно. Талууд үргэлжлэн нарийн хянамгай хариуцлагатай, уян хатан бодитой байр суурьтайгаар асуудалд хандан хэлэлцхийг хүсч байна гэжээ. Хэлэлцээр нь үе шаттайгаар явагдах бөгөөд урьдаар талуудын төлөөлөгчидийн тэргүүн нар томоохон санал оруулж, дараа нь ажилын комисс юм уу мэрэгжилтний комиссоос бодитой нарийн журам тогтоож, дахин төлөөлөгчидийн тэргүүнд өгч ярилцахыг Хятадын тал санал болгосон байна. Зургаан талын хэлэлцээний төлөөлөгчидийн тэргүүн нар цөм нээлтийн ёслолд оролцсон байна.
Мөн өдрийн өглөө, Америкийн төлөөлөгчдийн тэргүүн Чристофэр Хилл хэлэхдээ, Хойд Солонгос цөмийн зэвсэг түгээн дэлгэрүүлэхгүй байх гэрээ болон ОУАЭХА-ын цөмийн хяналт шалгалтын хүрээнд ажиллахыг Америкийн тал хүсч байна гэжээ. Тэрээр хэлэхдээ, Америкийн тал аятай цагтаа Хойд Солонгосын талтай хөнгөн усны урвалын зуухны асуудлыг авч хэлэлцэх болно гэжээ. Японы төлөөлөгчидийн тэргүүн Кеничиро Сасаэ хэлэхдээ, Японы тал нааштай байр суурь, уян хатан арга хэмжээ авч хэлэлцээрийн амжилт олоход тус дөхөм үзүүлнэ гэжээ. Өмнөд солонгосын төлөөлөгчидийн тэргүүн Соог Мин-соон хэлэхдээ, энэ ээлжийн хэлэлцээрийг "Ажиллагаа хийгээд итгэл байх" чиглэл тийш явуулахыг Өмнөд солонгосын тал чармайн ажиллана гэжээ.
Хурал дээр, талуудын төлөөлөгчдийн тэргүүн нар хамтын мэдэгдлийг хэрэгжүүлэхэд холбогдуулан өөр өөрийн бйр суурь, санал бодлоо тодруулсан байна. Тэд санал нэгтэй илэрхийлэхдээ, 6 талын тавдахь хэлэлцээ нь "Үйл Ажиллагаагаар үйл ажиллагаанд хандах" бодитой үе шатандаа ороод байна, талууд нухацтай байр сууриар хамтын мэдэгдлээ хэрэгжүүлэх арга зам хайж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зорилтоо биелүүлхийн төлөө цуцалтгүй чармайх хэрэгтэй байна гэжээ. \Ч.Гантөмөр орчуулж, Буян Пэрлаймаа хянав. \
|