БХАТИХ-ын Байнгын Хорооны дарга Ү Бангүө 10-ны өдөр Хятадын Ши-ань хотод ажлаа эхэлсэн Европ Азийн эдийн засгийн анхдугаар чуулга уулзалт дээр үг хэлж, Европ Азийн бүс нутгийн улс орнууд Хятадын баруун бүсийг ихээр хөгжүүлэх болон зүүн хойдийн аж үйлдвэрийн хуучин баазыг сэргээх үйл явцад оролцож, Хятад улс болон Европ Азийн бүс нутгийн улс орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагаанд амьжиргааны хүч сэлбихийг Хятад улс дэмжиж байна гэжээ.
Хятад, Орос,, Тажикстан, Казахстан зэрэг Ази Европын эх газрын 10 гаруй улс орны гол гол удирдагчид, үйлдвэр худалдааны салбарын зүтгэлтэд, эрдэмтэн мэргэжилтэн нар болон олон улсын байгууллагын төлөөлөгчид зэрэг 800 гаруй хүмүүс энэ чуулга уулзалтанд оролцсон байна. /Пэрлаймаа орчуулж, О.Дарамбазар хянав./
|