Хятадын Хөгжил Өөрчлөлтийн Улсын Хорооны хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ян Чин-вэй хэлэхдээ, ирэх 5 жилд Хятадын төв Засгийн газар хөдөө тосгоны байгуулалт, төв баруун нутгийн хөгжил, нийгмийн ажил үйлс, шинжлэх ухаан техникийн хөгжил, экологийн орчин ахуйн хамгаалалт, дэд бүтцийн барилга байгуулалт зэрэг 6 том салбарт хөрөнгө оруулалтаа голлон нэмэгдүүлэх болно гэжээ.
Тэрээр 12-ны өдрөөс 13-ны өдрүүдэд Бээжинд болсон "2006 оны Хятадын ажил төрлийн хөгжлийн байдлыг тайлагнах хурал" дээр ингэж хэлсэн юм. Тэр хэлэхдээ, ирэх 5 жилд хөдөө тосгоны байгуулалтад хөрөнгө оруулах асуудал Хятадын төв Засгийн газрын хөрөнгө оруулалтын хамгийн чухал гол тал юм, Хятадын Засгийн газар хөдөө тосгоны үйлдвэрлэл, амьдралын нөхцөл байдлыг сайжруулах, ундны усны аюулгүй байдлыг хангах зэрэг талаар хүч тавьж, хөдөө аж ахуйн холбогдох төслүүдийг дорвитой дэмжинэ гэжээ. \ Г. Сайн-Өлзий орчуулж, О.Дарамбазар хянав. \
|