Энэ оны эхний 10 сард Хятад улсын экспортлосон шинэ техникийн бүтээгдэхүүний нийт хэмжээ нь 328 тэрбум 800 сая ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 28.8%-иар нэмэгдэж, өнгөрсөн оны нийт түвшнээс давсныг Хятадын Худалдааны Яамны өнөөдөр 14-ний өдөр нийтэлсэн тоо баримт харууллаа.
Энэ онд Хятадын шинэ техникийн бүтээгдэхүүний экспортын нийт хэмжээ нь 400 тэрбум ам. доллараас давж, өнгөрсөн оныхоос 25% орчмоор нэмэгднэ гэж Хятадын Худалдааны Яам төсөөлж байна. /Урангоо орчуулж, О.Дарамбазар хянав./
|