|
ХГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 17-нд Бээжинд хэвлэлийн бага хурал дээр, Америкийн ерөнхийлөгч Бушийн 15-нд Японд хэлсэн үгэн дэх Хятад Америкийн харилцаа, хүний эрх, шашин суртахуун зэргийн асуудлаарх тайлбарын тухай үзэлтээ илэрхийлжээ.
Лю Жяньчао хэлэхдээ, Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнахыг баримталж байна. Хятад улсын хүний эрхийн талаар дэлхий дахины анхаарлыг татсан амжилт олсон юм. Хятадын иргэд шашин шүтлэгийн эрх чөлөөг багтаасан олон зүйлийн ардчилал эрх чөлөөг хуулийн дагуу гүйцэд эдлэж байна. Олон орон эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, додоод хэрэгт харилцан оролцлого хийхгүй байх зарчмын үндсэн дээр хүний эрхийн салбарт солилцоо хамтын ажиллагаа хийх ёстой гэжээ. / Э. Цогзолмаа орчуулж,Урангоо хянав/
|