• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-19 17:26:01    
Америкийнг ерөнхийдөгч Жорж Буш Хятад улсад айлчилна

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтаогийн урилгаар Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Хятад улсад айчлахаар 19-ний орой орой Бээжинд хүрэлцэн ирэх болно.

     Энэ нь Жорж Буш Америкийн ерөнхийлөгчийн тушаалд орсныхоо дараа, Хятад улсад хийх 3 дахь айлчлал юм. Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, ерөнхийлөгч Жорж Бушийн айлчлалын гол арга хэмжээ нь 20-ны өдөр болох юм байна. Айлчлалынх нь хугацаанд Хятад улсын дарга Хү Жиньтао түүнтэй хэлэлцээ хийж, Төрийн Зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао түүнтэй уулзаж, өргөн хүрээтэй асуудлаар санал бодлоо гүнзгий солилцох болно.

     Хятадад ирхээсээ өмнөхөн, ерөнхийлөгч Жорж Буш Вашингтонд сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Америк Хятад хоёр тал маш сайн хамтран ажиллаж байна. Хоёр орон ирээдүйд Дохагийн уулзалт хэлэлцээний дэлхийн олон талт хэлэлцээг ахиулах, шувууны ханиадаас сэргийлэх, терроризмын эсрэг тэмцэх, эрчим хүчийг үр ашигтай ашиглах зэрэг салбаруудад хамтын ажиллагаа хийж болох юм гэж илэрхийлжээ. /О.Дарамбазар орчуулж Номин хянав/