• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-19 17:27:31    
Хятад улсын дарга Хү Жиньтао эх орондоо буцжээ

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жиньтао АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 13-р бага хуралд оролцсоныхоо дараа, эх орондоо буцахаар 19-ний өдөр Пусанаас морджээ.

     Дарга Хү Жиньтао АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 13-р бага хурлын нэг дэх шатны болон хоёр дахь хуралд оролцож, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа, эрчим хүч болон шувууны ханиадаас сэргийлэх зэрэг асуудлаар чухал үг хэлсэн байна. Үүнээс гадна, тэр бас АПЕК-ийн үйлдвэр худалдааны салбарын удирдагчдын өндөр хэмжээний чуулга уулзалт дээр дэлгэрэнгүй үг хэлж, бас АПЕК-ийн гишүүдийн удирдагчид болон АПЕК-ийн үйлдвэр худалдааны зөвлөгөө өгөх зөвлөлийн төлөөлөгчдийн хийсэн яриа уулзалтанд оролцжээ.

     Бага хурлын хугацаанд дарга Хү Жиньтао бас уг бага хуралд оролцсон Чилийн ерөнхийлөгч, Оросын ерөнхийлөгчтэй тус тус уулзсан байна. Хятад Чили хоёр орон чулөөт худалдааны хэлэлцээрт хамтаар гарын үсэг зуржээ.

     Хятад улсын дарга Хү Жиньтао Их Британи, Герман, Испани, өмнөд Солонгост төрийн айлчлал хийснийхээ дараа, Пусан орж АПЕК-ийн удирдагчдын албан ёсны бус 13-р бага хуралд оролцсон юм. /О.Дарамбазар орчуулж Номин хянав/