Хятад улсын дарга Хү Жиньтаогийн урилгаар, Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш болон түүний гэргий Лаура Хятадад гурван өдрийн айлчлал хийхээр 19-ний орой тусгай нисэх онгоцоор Бээжинд хүрэлцэн ирлээ.
Хятадын Гадаад харилцааны яамны сайд Ли Жаошин Хятадаас Америкт суугаа элчин сайд Жөү Вэнжүн болон түүний гэргий, Америкаас Хятадад суугаа элчин сайд Кларк Т Рандт нарын зэрэг хүмүүс нисэх онгоцны буудалд очиж Бушийг угтан авсан байна.
Бушийн хамт Америкийн төрийн нарийн бичгийн дарга Райс, Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүйн хэргийн туслах Хадлей нарын зэрэг хүмүүс нисэх онгоцоор хамт хүрэлцэн ирсэн байна. Энэ удаагийн айлчлал нь Буш Ерөнхийлөгч болсоны дараах гуравдах удаа Хятадад айлчилж байгаа болно. Айлчлалын хугацаанд Ерөнхийлөгч Буш дарга Хү Жиньтаотай хэлэлцээ хийнэ. Ерөнхий сайд Вэнь Жябаотай уулзалт хийх болно. /Пэрлаймаа орчуулж, Баясгалан хянав/
|