Хятад улсын дарга Хү Жиньтао 11-р сарын 20-ны өдөр Бээжинд айлчилахаар ирсэн Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Жорж Буштай хэлэлцээ хийсэн байна. Хоёр орны удирдагч нэг цаг шахам хиртэй бага хэмжээний хэлэлцээ хийснийхээ дараа их хэмжээний хэлэлцээ хийсэн байна.
Хү Жиньтао Хятадын засгийн газар ард түмний өмнөөс Бушийн хүрэлцэн ирсэнд баярлаж байгаагаа илэрхийлээд, хоёр орны удирдагч саяхан бага хэмжээний хэлэлцээ хийлээ, одоо хоёр талын харилцаа олон улсын болон Ази номхон далай бүс нутгйн үйл хэрэг зэрэг асуудлаар цаашид саналаа солилцохыг хүсч байна гэж хэлсэн байна.
Хятад улс бол дэлхийн чухал орон мөн. Энэ айлчиллаараа хоёр тал хоёр талын харилцааг хөгжүүлэх талаар хайн хэлэлцэх завшаантай боллоо гэж Буш хэлээд, дарга Хү Жиньтаог Америкт айлчилахыг урьсан байна. Хү Жиньтао үүнд талархаж байгаагаа илэрхийлээд урилгыг дуртай хүлээн авч, ирэх жилийн эрт шиг үеэр Америкт айлчилна гэж илэрхийллээ. /Баатар орчуулж Номин хянав/
|