• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-20 16:19:37    
Хамтаран ажиллаж хамтаар ялах нь Хятад Америкийн харицлааны гол урсгал мөн

Хятадын Олон Улсын Радио

     Хятад улсын дарга Хү Жинь Тао 20-ны өдөр Бээжинд айлчлахаар ирсэн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Буштай хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа хоёр орны удирдагч хамтаар сэтгүүлчидтэй уулзсан байна. Хү ЖиньТао хэлэхдээ, хамтран ажиллаж хамтаар ялах бол Хятад Америкийн харилцааны гол урсгал мөн. Хоёр тал харилцан хүндэтгэсэн, адил талаа хайж адил бус талаа нөөцлөх үзэл санаагаар олон харилцааны үндсэн хэм хэмжээний үндсэн дээр яриа хэлэлцээ хийж, санал зөрөлдөөнөө сайтар зохицуулах ёстой гэжээ.

     Хү Жинь Тао хэлэхдээ, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өргөтгөх нь хоёр орон болон хоёр ард түмний хамтын ашиг сонирхолд нийцнэ. Хоёр тал эрх тэгш харилцан ашигтай байх, хамтаар хөгжих зарчмын дагуу хамтын ажиллагааны салбарыг тасралтгүй нээж, харилцан ашигтай хамтаар ялахыг биелүүлнэ гэж Хятад Америк хоёр ороны төрийн тэргүүн нар үзлээ гэжээ.

     Нэг Хятадын бодлого баримтална, Хятад Америкийн гурван хамтарсан албан мэдээг журамлан сахиж, Тайваний тусгаар тогтнохыг эсэргүүцнэ гэж олон удаан илэрхийлсэн Бушийн байр суурийг өндрөөр үнэлсэн байна. тэрээр хэлэхдээ, Тайванийг тусгаар тогтнуулохыг эсэргүүцэн хориглон зогсоож, Тайваний хоолойн районы энх тайван тогтвортой байдлыг хамгаалах нь Хятад Америк хоёр талын хамтын ашиг сонирхолд нийцнэ гэжээ.

     Буш хэлэхдээ, Хятад Америк маш олон хамтын аз тохиол болон сорилтод тулгарч байна. хоёр орны харилцаа нь маш чухал юм. энэ удаагийн айлчлал маань хоёр орны харилцааг эрчимжүүлэхэд ашигтай юм гэжээ.

     Хятадын ерөнхий сайд Вэнь Жя Бао мөн өдрийн үдэд ерөнхийлөгч Буштай уулзсан байна. Вэнь Жя Бао хэлэхдээ, Хятад Америкийн харилцаа нугарал бүдрэлийг туулсан боловч өнөө ерөнхийдөө сайн байна. Хятад Америк хамтын ашиг сонирхолоо хайж, хамтын ажиллагаагаа өрөгтгөх ёстой гэжээ. /Баатар орчуулж, Буян хянав/