Хятад улсын дарга Хү Жиньтаогийн урилгаар Америкийн ерөнхийлөгч Жорж Буш 19-ний орой Бээжинд хүрэлцэн ирж, Хятад улсад айлчилж эхэлсэн юм. Гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Жорж Бушийн Хятад улсад хийж байгаа энэ айлчлалд маш их анхаарал хандуулж байна.
Шянганий "Вэнь Хүй бао" сонинд тэмдэгдэхдээ, Жорж Буш Хятад улсад айлчилсны дараа, Америкаас Хятадад авах бодлого нь "тохируулалт хийх үе"-дээ орж, Америк ирээдүйд Хятадын нааштай үүрэг болон хамтын ажиллагааны боломжийг нэн түлхүү онцлох болно гэжээ.
Америкийн "Чикаго трибуни" вэб сайт өгүүлэл нийтэлж, Хятад улсын дарга Хү Жиньтао болон Америкийн ерөнхийлөгч Жорж Бушийн харилцан мэндчилгээ хүргэнэ, тэдний стратегийн байр суурь нь хоёр орон харилцаагаа хэвийн болгосноос нааших аль ч үеийнхээс адил тэгш байх болно гэж тэмдэглэжээ.
Хятадын гол гол хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч өнөөдөр гол гол нүүртээ Жорж Бушийн Бээжинд ирсэн тухай мэдээг нийтэлсэн бөгөөд, зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь бас тэргүүг өгүүлэл нэмж нийтэлсэн байна. Үүнээс гадна, Хятадын олон вэб сайт бас тусгай булан гаргаж, Жорж Бушийн Хятадад айлчилсан бүх явцыг мэдээлж байна. /О.Дарамбазар орчуулж, Номин хянав/
|