Америкийн ерөнхийлөгч Жорж Буш 20-ны үдээс хойно Бээжингийн баруун хэсэгт байрладаг олимпийн наадмын уулын бартаат замын уралдааны унадаг дугуйн тэмцээний талбайд очиж, Хятадын 6 тамирчинтай хамт уулын бартаат замын уралдааны унадаг дугуй унаж сонирхлоо.
Жорж Буш 1975 онд Хятад улсад анх ирсэн бөгөөд Хятад улсад 29 насны төрсөн өдрийн баяраа тэмдэглэсэн юм. Тухайн үед Буш Бээжин хотыг унадаг дугуйгаар тойрч явдаг байжээ. /О.Дарамбазар орчуулж, Л.Буянтогтох хянав/
|