
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 20-ны өдөр Хятадад айлчилж байгаа Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч Буштай уулзахдаа, Хятад Америкийн хамтын ашиг сонирхол багасч байгаа бус харин нэмэгдэж байна гэдгийг үйлдлэг гэрчилсэн байна. Хоёр тал стратегийн болон алсын хараагаар хоёр орны харилцаанд хандаж зохицуулан, бие биеийнхээ анхаарал тавьж байгаа зүйлийг хүндэтгэн харгалзан үздэг л юм бол, Хятад Америкийн стратегийн бүтээлч хамтын ажиллагааны харилцаа тасралтгүй гүнзгийрэн хөгжих нь дамжиггүй юм гэжээ.
Вэнь Жябао хэлэхдээ, Хятад Америк хоёр орон хөгжил, эрх тэгш, харилцан ашигтай байх үзэл санаагаар хоёр талын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг өрөгтгөн гүнзгийрүүлэх ёстой гэжээ. /Баатар орчуулж Номин хянав /
|