• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-11-21 11:07:22    
Жорж Буш Хятадад хийсэн айлчлалаа өндөрлөв

Хятадын Олон Улсын Радио

    Америкийн ерөнхийлөгч Жорж Буш Хятад улсад хийсэн 3 хоногийн айлчлалаа өндөрлөөд, Азид хийх айлчлалынхаа хамгийн сүүлчийн орон болох Монгол улсад айлчлахаар 21-ний өдөр Бээжингээс мордсон байна.

    Хятад улсад айлчилсан хугацаанд, Хятад улсын дарга Хү Жиньтао, ерөнхи сайд Вэнь Жябао нар ерөнхийлөгч Жорж Буштай хэлэлцээ, уулзалт хийж, хоёр талын харилцаа болон түүнчлэн шувууны ханиадаас сэргийлэх, терроризмийн эсрэг тэмцэх зэрэг харилцан сонирхож байгаа олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгий солилцож, өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон юм. Ерөнийлөгч Жорж Бушийн Хятад улсад хийсэн энэ айлчлал нь чухал ололт амжилтанд хүрсэн байна. Энэ нь Хятад Америкийн бүтээлч хамтын ажиллагааны харилцаа 21-р зуунд цаашид ахихад чухал ач холбогдолтой юм гэж Хятадын Гадаад Харилцааны Яамны хэвлэлийн төлөөлөгч Күн Чуань тэмдэглэжээ.

    Ерөнхийлөгч Жорж Буш энэ сарын 14-ний өдөр Азийн дөрвөн улсад айлчлахаар Вашингтоноос мордсон юм. Хятад улсад айлчлахаасаа өмнө, тэрбээр Япон болон өмнөд Солонгост айлчилсан байна. (О.Дарамбазар орчуулж, Баатар хянав)