Хятадын засгийн газрын зарим салбарууд 21-ний өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаатай ажиллагаа өрнүүлж, удахгүй төгсөх гэж байгаа их , дээд сургуулийн оюутан залуусыг ажлаар хангахад зориулсан олон хэлбэрийн туслалцаа үзүүлхээр байна.
Сүүлийн жилүүдэд, Хятадын их сургууль төгссөн оюутаны тоо явах тусмаа олширч, ажлаар хангах нь улам бүр төвөгтэй болж байна. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, ирэх жилд Хятадын 4 сая 100 мянган оюутан төгсөх юм байна. Хятадын боловсон хүчний яам зэрэг салбарууд энэ 7 хоногтоо багтаан газар дээр нь юм уу сүлжээгээр урин элсүүлэх хурал хийж 450 мянган оюутаныг ажил олоход нь тусалхаар бэлтгэж байна. (Буян орчуулж, Баатар хянав)
|