Хятадын Хөхмөрний гурван хавцлын барилгын хөгжлийн компанийн хариуцлагтаны төсөөлж байгаагаар, гурван хавцлын цахилгаан гаргах станцын ирэх 5 жил дэх цахилгаан гаргах нийт хэмжээ нь 360 тэрбум киловаттаас давах юм байна.
Гурван хавцлын цахилгаан станц бол өнөө дэлхий дээр усан цахилгаан станцын хамгийн том цогцолбор болох юм. Өнөө ашиглалтанд орсон цогцолборын хэмжээ нь Хятадын усан цахилгаан станцуудын ерөнхий хэмжээний арваны нэг хувьтай тэнцэж байгаа юм.
Энэхүү цахилган станц нь 2008 онд бүрэн ашиглалтанд орох боломжтой байна. Тэр үед цогцолборын цахилгаан гаргах хэмжээ нь улам нэмэгдэж, Хятадын эрчим хүчний хомсдолыг багасгахад ихээхэн ач холбогдол үзүүлэх юм. /Хүчит орчуулж, О.Дарамбазар хянав./
|