Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Лю Жяньчао 11-р сарын 22-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, дараагийн НҮБ-ын нарийн бичгийн дарга Азийн орноос гарвал зохино гэж Хятадын тал үзэж байгаа бөгөөд Азийн холбогдох орнууд энэ асуудлаар зөвдөлцөж нийтлэг ойлголтод хүрэхийг санал болж байна гэжээ.
Өнөө Тайландын ерөнхий сайдын орлогч Суракярт Сасирасай Хятадад айлчилж байна, тэр дараа удаагийн НҮБ-ын нарийн бичгийн даргын сонгуульд оролцох эрмэлзэлтэй байна. /Ч.Гантөмөр орчуулж Баясгалан хянав/
|