Энэ оны эхний 3 улиралд Хятадын гадаадад шууд оруулсан хөрөнгө оруулалт түргэн нэмэгдэж, 2004 оны мөн үеийнхээс 138% -иар өсч, 5 тэрбум 100 сая гаруй ам долларт хүрснийг Хятадын худалдааны яамны сүүлийн үеийн бүртгэлд харуулсан байна.
Бүртгэлээс үзвэл, Хятадын үндэстэн дамнасан хөрөнгө оруулалт эрхлэж байгаа янз бүрийн аж ахуйн нэгж өнөө 30 мянга гаруйд хүрч, үндэстэн дамнасан хүчирхэг аж ахуйн нэгжүүд болсон байна. Эдгээр аж ахуйн нэгж нь хөрөнгө оруулж байгаа орнуудын эдийн засгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байна. Ирэх 5 жилд Хятадын гадаадад шууд хөрөнгө оруулах хэмжээ 60 тэрбум ам. долларт хүрч мэднэ гэж Хятадын албаны талаас төсөөлж байна. /Рэнчинсоо орчуулж,Урангоо хянав./
|