Хятад улсын дарга Хү Жиньтао 12-р сарын 2-ны өдөр Бээжинд Лесотогийн Ерөнхий сайд Мосисилитай уулзах үе хэлэхдээ, Хятад Лесото хоёр талын солилцоо хамтын ажиллагааг улам өргөжүүлж, шинэ зуунд Хятад Лесотогийн найрсаг хамтын ажиллагааны харилцааг шинэ түвшинд ахиулахыг хүсч байна гэжээ.
Мосисили нэг Хятадын бодлого баримталж, Хятад Лесото хоёр орны дипломат харилцаагаа сэргээхэд болон хоёр орны харилцааны хөгжилд нааштай хувь нэмэр оруулсан явдлыг үнэлэн сайшааж байгаагаа дарга Хү Жиньтао бас илэрхийлсэн байна.
Мөн өдөр БХАТИХ-ын байнгын хорооны дарга Ү Бангүө бас Мосисилитай уулзсан байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э. Цогзолмаа хянав.\
|