• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-02 15:20:29    
"Хөдөө орон нутгаар хүрч эмчилгээ хийх" ажиллагаа тариачдад ашиг хүртээв

Хятадын Олон Улсын Радио

     Сүүлийн жилүүдэд Хятадын эрүүл мэндийн яам "эмчилгээг хөдөө орон нутагт " гэсэн ажил зохион байгуулж Хятадын хөдөө тосгоны эмчилгээ үйлчилгээний түвшин болон чадавхыг дээшлүүлж, олон зуун сая тариачидад ашиг тус хүртээсэн байна.

    2-ны өдөр нийтлэгдсэн "Рэнь минь ри бао сонин" Хятадын эрүүл мэндийн яамны орлогч сайд Хуан Жэфүгийн өгүүлэлийг нийтэлж, хөдөө орон нутагт хүрч эмчилгээ хийсэн байдлын тухай дэлгэрэнгүй танилцуулсан байна.

    " Эмчилгээг хөдөө орон нутагт" ажлын гол зорилго нь эрүүл мэндийн газрууд хөдөө тосгонд хүрч явуулын эмчилгээ хийх, хөдөө тосгоны ядуу амьдралтай хүмүүсийг үнэ төлбөргүй эмчлэх, хөдөө тосгонд анхан шатны эмнэлгийн ажилтан бэлтгэн сургах зэрэг арга хэлбэрээр хөдөө тосгоны эрүүл мэндийн ажил үйлсийн хөгжлийг дэмжих явдал юм. Хятад улсын хүн амын ихэнх хэсэг нь хөдөө тосгонд аж төрж байгаа боловч эмчилгээний байгууллага нь харин бүр хотод төвлөрч байгаа учраас уг ажилыг өрнүүлж байгаа юм. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав./