Олон улсын үзэсгэлэнгийн газрын 138-р хурал 1-ний өдөр Шанхайн дэлхийн яармагийн бүртгэлийн тайланг хэлэлцэж баталсны дараа, Шанхайн дэлхийн яармагийн гүйцэтгэх комиссын байнгын орлогч дарга, Шанхай хотын орлогч дарга, Шанхайн дэлхийн яармагийн хэрэг эрхэлсэн газрын дарга Жөү Юйпэн тэргүүтэй Хятадын төлөөлөгчид мөн орой Хятадаас Францад суугаа элчин сайдын яаманд хэвлэлийн бага хурал хийлгэж, Хятадын Засгийн газар 2010 оны дэлхийн яармагт оролцуулах, худалдааны түнш хайх, зочид гийчэд урих ажлаа тал бүрээр эхлүүллээ гэж мэдэгдсэн байна.
Хятадын Засгийн газар болон 1 тэрбум 300 сая хүн ардынхаа хамтын хүчин чармайлтаар, дэлхийн энэ яармагийг Шанхай хот хүмүүст мартагдхааргүй амжилттай зохион бйгуулж чадна гэж Хятадаас Францад суугаа элчин сайд Жао Жиньжүнь энэ хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. /Рэнчинсоо орчуулж, Урангоо хянав./
|