Ирэх жил Хятад улс санхүүгийн болон валютын тогтвортой бодлого хэрэгжүүлж, эдийн засгийн хөгжил тогтуунаар түргэн өсөн нэмэгдэхэд сайн байдал буй болгож өгнө гэж Хятадын хөгжил өөрчлөлтийн үндэсний хорооны дарга Ма Кай 3-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
Ма Кай бүх Хятадын хөгжил өөрчлөлтийн ажлын зөвлөлгөөн дээр хэлэхдээ: Ирэх жил төв хороо хөрөнгө оруулалтаа голцуу хөдөө нутгийн үйлдвэрлэл амьдралын нөхцлийг сайжруулах, суурь боловсролд тус дөхөм үзүүлэх, олон нийтийн эрүүл мэнд,шинжлэх ухаан техникийн судлагаа зэрэг нийгмийн үйлсийн хөгжил, байгаль орчныг хамгаалах болон экологийн байгуулалт зэрэгт өгөх болно гэжээ.
Валютын бодлогын талаар Ма Кай хэлэхдээ: Хятад улс валютын итгэмжийн зээлийг зүй зохистой нэмэгдүүлэн, хөдөө аж ахуй, дунд бага үйлдвэр аж ахуйн газрын зээл олох талаар бэрхшээлтэй байгаа асуудлыг чармайн зохицуулж, баруун бүсийг хөгжүүлэх, зүүн хойдын хуучин аж үйлдвэрийн баазыг тохируулан өөрчлөх болон төв районы зээлийг дэмжих ажлыг зохицуулна гэжээ. (Пэрлаймаа орчуулж, Буян хянав)
|