Хоёр хоногийн хугацаатай "2005 оны Хятад Японы аялал жуучилалын эх баялагийн үзэсгэлэн" 12-р сарын 3-ны өдөр Хятадын дорнод нутгийн Хан зөү хотод нээгдлээ. Японы нутаг дэвсгэрийн зам харилцааны яамны олон улсын тойрон танилцахад тус дөхөм үзүүлэх хэлтсийн дарга Наоки Фужии хэлэхдээ, Хятадын жуулчилагчидад Японы эх баялагийг бүх талаар таниулахыг хүсч байна гэжээ.
Наоки Фужии танилцуулж хэлэхдээ, 2003 оноос Японы засгийн газар болон ард иргэд Японд хүрч аялал жуулчилал хийх сурталчилгаа хийхийг хамтаар ахиулсан байна. Хятад Япон хоёр орон бол уул усаа түшилцсэн хөршүүд юм. Хятадаас Японд хүрч аялал жуулчилал хийх хэмжээг ихээр нэмэгдэхийг Япон хүсч байна. Япон 2006 оныг "Япон Хятадын аялал жуулчилалын солилцооны он"-оор тогтоосон байна гэжээ. (Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав)
|