Залуучуудын салбар дахь хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэхийн тулд Хятад Франц хоёр орон 12-р сарын 5-ны өдөр " залуучуудын салбарт хамтын ажиллагаа өрнүүлэх тухай хамтарсан мэдэгдэл" нийтэлсэн байна.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ: Залуучуудын солилцоо нь Хятад Франц хоёр орны харилцааны ирээдүйд холбогдож байна, залуучуудын солилцоог өрнүүлэх нь хоёр орны ард түмний харилцан танин ойлгоход ашигтай юм. Хоёр тал урлаг соёл, техник болон хүрээлэн байгаа орчин, эдийн засаг нийгмийн хөгжил зэрэг салбар дахь залуучудын солилцоонд тус дөхөм үзүүлэнэ гэжээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ: Хятадын талын Бүх Хятадын Залуучуудын Холбоо болон Францын талын Францын ГХЯ-ны олон улсын хамтын ажиллагаа болон хөгжлийн ерөнхий газар залуучуудын солилцоонд тус дөхөм үзүүлэн түлхэн ахиулна гэж амалсан байна гэжээ.
Хоёр тал 2006 оны сүүлээр өөр өөрийн анхны төслийн саналаа дэвшүүлэх юм байна. (Пэрлаймаа орчуулж, Буян хянав)
|