• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-05 13:08:20    
Эдийн засгийн зохицонгуй хөгжлийн төлөө

Хятадын Олон Улсын Радио

    Хятадын нийгмийн шинжлэх ухааны академийн эдийн засгийн мэрэгжилтэн ноён Юань Ганмин 12-р сарын 5-ны өдөр сурвалжлагчид ярилцлага өгөх үе хэлэхдээ, ирэх жил Хятад Улс эдийн засгийн тогтвортой түргэн өсөлтийг үргэлжлэн батлахын зэрэгцээ эдийн засгаа зохицонгуй хөгжүүлэхийг нэн илүү анхаарч, эдийн засгийн эргэлт болон ард олны анхаарч байгаа бодитой асуудлыг зохицуулахыг чухалд үзэнэ гэжээ.

    Юань Ганмин Хятадын тун саяхан тогтоосон ирэх жилд эдийн засгаа хөгжүүлэх үзэл санааг тайлбурлах үе хэлэхдээ, эдийн засгийн зохицонгуй хөгжлийг биелүүлэхийн төлөө ирэх жил Хятад Улс хүн амын хэрэгцээг ихээр хангаж, дотоодын хэрэгцээгээ өргөтгөн, өнөөгийн гол нь хөрөнгө оруулалт болон экспортод түшиглэн эдийн засгийг нэмэгдүүлж байгаа загварыг өөрчөлөх болно. Үүний зэрэгцээ импортын бүтцийг шилдэгжүүлж, гадаад хөрөнгийг зохистой ашиглана гэжээ.

    Уг эдийн засгийн мэрэгжилтэн хэлэхдээ, ирэх жил Хятад Улс бас хүн ардын анхаарч байгаа бодитой асуудлыг эдийн засгийн байгуулалтын чухал байрт тавиж, орон нутгийн хөгжлийн зөрөө болон баян ядуугийн зөрөөг аажмаар багасгана. Эх баялагийг ашиглах үр бүтэмжийг чармайн дээшлүүлж, бохирдлыг арилгах болон экологийн орчин ахуйг хамгаалахаа эрчимжүүлнэ гэжээ. (Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав)