Хятадын төвлөрсөн эдийн засгийн байдлыг харуулж байгаа анхны "Хятадын төвлөрсөн эдийн засгийн хөх ном" 12-р сарын 4-ны өдөр албан ёсоор нийтлэгдсэн байна. хөх номд харуулснаар, Хятадад төвлөрсөн эдийн засаг хөгжлийн сайн хандаштай байгаа юм байна.
Төвлөрсөн эдийн засаг гэдэг бол ямар нэг район нь өөрийн онцгой эх баялагийн давуу талаараа аж ахуйн нэгжийн сонирхолыг татаж, тэдгээр аж ахуйн нэгжүүдийн төв байрыг уг районы хүн ам төвлөрсөн газарт байрлуулж эдийн засгаа хөгжүүлхийг хэлж байгаа юм. Олон аж ахуйн нэгжийн төв байр уг районд байралсанаас хойш, тус районы нийгэмд нэн тодорхой хэмжээгээр танигдан мэдрэгдэж, итгэл хүндийг нь дээшлүүлж, худалдаа үйлчилгээний орчинг сайжруулж, хотын олон улсын жишигт хүрэх ахицыг түргэтгэх болно.
Хөх номд харуулснаар, эдийн засгийн хөгжлийн түвшин өндөр төв хот нь Хятадын төвлөрсөн эдийн засгийн хөгжлийн удирдах хүчин болж, үндэстэн дамнасан компани нь Хятадын төвлөрсөн эдийн засгийн хөгжлийг ахиулах чухал хүчин болж байгаа юм байна. Уг ном Хятадын гол болох 35 хотын төвлөрсөн эдийн засгийн хөгжилд үнэлгээ хийсэн дүнгээс үзвэл, төвлөрсөн эдийн засгийн хөгжлөөр эхний тавд орж байгаа хот бол Бээжин, Шанхай, Гуанзөү, Шэньжэнь болон Чэндү юм байна. (Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав)
|