Францын ерөнхий сайд Доминик Де Виллепины урилгаар Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао орон нутгийн цагаар 4-ны орой тусгай нисэх онгоцоор Парист хүрч, Францад албан ёсны айлчлал хийж байна.
Вэнь Жябао нисэх онгоцны буудалд хэлэх үгээ бичгээр нийтлэж тэмдэглэхдээ: энэ удаагийн айлчлалаар Хятад Францын тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааны хөгжлийг цаашид ахиулж, ойлголцлогоо нэмэгдүүлэн, нийтлэг ойлголтоо өргөтгөн, хамтын ажиллагаанд тус дөхөм үзүүлэх зорилтдоо хүрхийг хүсэн хүлээж байна гэжээ.
Вэнь Жябао 4-ны өглөө, Францын өмнө нутгийн Тоүлосе хотод Арибус компани зэрэг аж ахуйн нэгжид танилцан айлчилсан юм. Айлчлалын дараа Хятадын хөгжил өөрчлөн байгуулалтын үндэсний газар болон Европын Арибус компани аж үйлдвэрийн хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх ойлголцлогын меморандумд гарын үсэг зурсан байна.
Энэхүү меморандумын дагуу Хятадын сансрын аж үйлдвэр нь Арибус компанитай Хятад улсад А320 системийн нисэх онгоц угсрах ерөнхий шугам гаргах боломжийг хамтаар судлана, Арибус компани Хятадын аж үйлдвэрт нэгдэх болон хувиа нэмэгдүүлэх ажлаа цаашид ил тод өргөтгөх бөгөөд Хятадын сансрын аж үйлдвэрийнхны А350 төслийн зураг төсөл хийхэд хамтран ажиллаж туслах юм. Хоёр тал бас агаарын тээврийн салбарт техник болон аж үйлдвэрийн солилцоо, дамжаа эрхэлж, хамтран ажиллах болно. Хятад Франц хоёр орон мөн 5-ны өдөр " залуучуудын салбар дахь хамтын ажиллагааны хамтарсан мэдэгдэл" нийтэлсэн байна. (Пэрлаймаа орчуулж, Буян хянав)
|