• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-05 16:01:50    
Хоёр эргийн эдийн засаг худалдааны бодлогоо чөлөөтэй болгохыг уриалж байна

Синьхуа Агентлэг

    Тайваний олон салбарын зүтгэлтэд сүүлийн үе эрх баригчдадаа хандан, бодлого чиг шугамдаа өөрчлөлт оруулж, Тайваний эдийн засгийн хөгжлийн шаардлагын дагуу, хоёр эргийн талаар авч байгаа бодлогоо чөлөөтэй болгож, ялангуяа хоёр эргийн хооронд " худалдаа, тээвэр, холбоог шууд нэвтрүүлэх" ажлыг түргэхэн ахиулахыг уриалсан байна.

    Хятадын Гоминдан намын дарга Ма Инжю 4-ний өдөр сэтгүүлчид ярилцлага өгөх үе тэмдэглэхдээ: Тайваний ирээдүйн төлөө, хоёр эргийн талаар авч байгаа бодлогыг алхам алхмаар чөлөөтэй болгох хэрэгтэй, " худалдаа, тээвэр, холбоог шууд нэвтрүүлэх" нь тулгам байгаа төдийгүй, шаардлагатай юм. Эрх баригчид өнөө хоёр эргийн талаар авч байгаа бодлого тогтворгүй байгаа нь Тайваньд ашиггүй юм гэжээ.

    Тайвань арлын үйлдвэр худалдааны салбарын удирдагч нар болон гадаадын худалдаачдын Тайвань дахь хоёр том нийгэмлэг ч уриалга гаргаж, " худалдаа, тээвэр, холбоог шууд нэвтрүүлэх"-ийг шаардсан байна. (Пэрлаймаа орчуулж, Баясгалан хянав)