Хятадын усны эрчим хүчний эх баялаг дэлхийд тэргүүн байр эзлэж, нээн хөгжүүлэх маш их нөөцтэй байгааг саяхан нийтэлсэн бүх Хятадын усны эрчим хүчний эх баялагын тухай дахин шалгасан дүн харуулж байна.
Хятадын усан цахилгааны мэргэжилтний танилцуулсанаас үзвэл, ноднин жилийн эцсийн байдлаар, Хятадын цахилгаан гаргах чадал 440 сая киловаттад хүрч, усан цахилгаан нь 100 сая киловаттад хүрсэн бөгөөд бараг дөрвөний нэг хувийг нь эзэлсэн байна. Илчийн цахилгаан 70% гаруйг эзлэн, цөмийн цахилгаан болон салхин хүчний цахилгаан нь бага хэмжээг эзлэж байгаа юм байна.
Хятад улс бол эрчим хүч элбэгтэй том орон юм, сүүлийн 15 жилд, Хятадын эрчим хүчний нийт хангамж 90% гаруйг эзэлж байгаа юм. /Пэрлаймаа орчуулж, Буян хянав/
|