• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-06 09:23:29    
Юань солих хэмжээг нэмлээ

Синьхуа Агентлэг

    5-ны өдрөөс Шянганы оршин суугчид Хятадын банкны Шянганы хуваарь банкад хүрч юань солиход, нэг удаа хамгийн ихдээ 20 мянган юань солиж болох боллоо. Өнгөрсөнд 6000 юань л солиж байсан юм.
Хятадын банкны Шянганы салбар банк мөн 5-ны өдөр юаний үйлчилгээгээ өргөтгөж, Шянганы оршин суугчдын хувиараа юань солих хязгаарыг уул нь өдөрт 50 мянган юань солиж байсанаас нь одоо 80 мянган юань солих болсон байна.

    Хятадын банкны Шянганы салбар банк энэ удаа юаний үйлчилгээгээ голцуу ийм хэдэн агуулгаар өргөтгөсөн юм. Үүнд, бараа худалдааны ажил төрөл, хоол унд, орон сууц, зам харилцаа, холбоо, эм эмнэлэг болон боловсролын үйлчилгээ зэрэг ажил төрлийн аж ахуйн нэгж юаний хадгаламж эзэмшигч гаргаж болох бөгөөд уг дансанд байгаа мөнгөөрөө Шянган доллар солиж болох юм байна. (Пэрлаймаа орчуулж, Буян хянав)