• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-06 15:14:59    
Ядуу амьдралтай хүн ардаа тав тухтай өвөлжүүлэх хэрэгтэй

Синьхуа Агентлэг

    Амьдралын бэрхшээлтэй хүн ард, ялангуяа гамшигт нэрвэгдсэн нутгийн хүн ардын амьдралыг тохируулан тав тухтай өвөлжүүлэх талаар Хятад улсын дарга Хү Жиньтао, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао чухал заавар өгсөн бөгөөд авран туслах эрч хүчээ цаашид нэмж, амьдралын бэрхшээлтэй олон түмний тав тухтай өвөлжих асуудлыг үнэнхүү сайн зохицуулах хэрэгтэй гэж шат бүрийн засгийн газарт шаардсан байна.

    5-ны өдөр Хятадын Иргэний Хэргийн Яам хурал хуралдуулж, хандив өргөх үйл ажиллагаагаа идэвх санаачлагатай хийж, гамшигаас авран туслах эд бараа мөнгө төгрөгийг тараах болон хянан шалгах ажлаа сайн хийхийг шат бүрийн иргэний хэрэг эрхэлсэн салбарт шаардсан банйа.

    Эх сурвалжийн мэдээнээс үзвэл, энэ онд Хятадын хэсэг районд үер усны гамшиг, ган хавсрага, далайн хар салхи, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн нөлөөгөөр, өвлийн улиралд гамшигт нэрвэгдсэн маш олон иргэдэд хүнсний зүйл, хувцас хунар, хөнжил зэрэг тусламжийн эд бараа шаардагдаж байгаа юм байна. Одоо холбогдох салбарууд амьдралын бэрхшээлтэй олон түмэний тав тухтай өвөлжихэд нь туслалцаа үзүүлэх ажлаа шалавдан хийж байна. (Пэрлаймаа орчуулж, Буян хянав)