Хятадын төрийн зөвлөлийн дэргэдэх ядуурлыг бууруулж нээн хөгжүүлэх ажлыг удирдах хэсгийн албын эрхлэгч Лю Жян 6-ны өдөр Бээжинд хэлэхдээ: Хойшдийн ядуурлаас тэтгэн дэмжиж хөгжүүлэх ажилд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтын ажиллагаа болон солилцоогоо эрчимжүүлэхийг Хятадын засгийн газар хүсч байна гэжээ.
Лю Жян гадаад хөрөнгийг ашиглан Хятадад ядуурлыг бууруулах ажил хийсэн байдлыг эргэн үзэж, ирээдүйг бараалах симпозиум дээр ингэж хэлсэн юм.
Бүрэн бус бүртгэлээс үзвэл, 1995 оноос хойш, Хятадын ядуурлыг бууруулах албын хэрэгжүүлэн удирдаж байгаа гадаадын хөрөнгийг зээлдэн оруулж ядуурлыг бууруулах төсөлд гадаадын нийт 800 сая ам.доллар зээлдэн оруулж ашигласан юм байна. /Пэрлаймаа орчуулж, Буян хянав/
|