Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Чинь ган 12-р сарын 6-ны өдөр Бээжинд хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятад Улс энх тайван хөгжлийн замаар гуйвашгүй замнаж, ямарваа хүнийг заналхийлахгүй, бас ч бусад ямарваа орны ашиг сонирхолыг хохируулахгүй юм гэжээ.
Чинь ган сурвалжлагчийн асуултад хариулах үе хэлэхдээ, өнөө зарим хэвлэл мэдээллийнхэн Хятад болон Африк тивийн харилцааны хөгжил нь Америкийн ашиг сонирхолд заналхийлал болж байна хэмээн хөөрөгдөж байна. энэ нь бодитой гэрч баримтгүй юм гэжээ. Саяхан Америкийн төрийн дипертамантын Африк тивийн хэрэг хариуцсан албаны хүн Хятадад айлчилах үе Хятадын Гадаад харилцааны яамны холбогдох хариуцлагатантай Африк тивийн байдлаар санал бодлоо гүнзгий солилцсон байна. Хятад болон Америк Африк тивийн хэрэг явдлыг хамтаар анхаарч байгаа юм. хойшид хоёр тал энэ талаар хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх боломжтой гэж хоёр талаараа санал нэгтэй үзсэн байна. /Ч.Гантөмөр орчуулж,Номин хянав/
|