Бээжингийн Олимпийн наадмын сүлдийн хаш тамгыг 12-р сарын 13-ны өдрөөс бүх дэлхийд цөөн хэмжээгээр гүйлгээнд оруулна гэж Бээжингийн Олимпийн наадмын зохион байгуулах комисс өнөөдөр мэдэгдсэн байна.
Олон нийтэд худалдах энэ хаш тамгыг Хятадын Шинжяны Хэ тянь нутгийн цэнхэр хашаар хийсэн юм. Олимпийн наадмын энэ онц бүтээгдэхүүнийг 2008 ширхэг худалдна. Бүгдийг гар урлалын урчуул гараа гарган урлан бүтээсэн бөгөөд ширхэг бүр нь 56000 юань үнтэй юм. (Пэрлаймаа орчуулж, Буян хянав)
|