Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Вэнь Жябао 12-р сарын 7-ны өдөр Францад хийсэн 4 хоногийн айлчлалаа өндөрлүүлөв. Айлчлалын хугацаанд Вэнь Жябао нь Францын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Парламентийн дарга нартай уулзан ярилцаж, хоёр орны тал бүрийн стратегийн түншлэлийн харилцааг цаашид гүнзгийрүүлж, хоёр талын харилцааг нэн өндөр түвшинд хүргэхийг санал нэгтэй тохиролцсон байна.
Вэнь Жябао бас Францын соёлын салбар болон аж үйлдвэр худалдааны салбарын зүтгэлтэдтэй тус тус уулзахадаа дэлгэрэнгүй үг хэлсэн байна. Айлчилалын хугацаанд Вэнь Жябао Аэробус компани, Европ тивийн нисдэг тэрэгний компани, Астриум компани, Алкатаел Алена Спасе компани болон ITER-ийн үйлдвэрийн газар зэрэг сансрын аж үйлдвэрийн нэгж жич агаарын тээвэр, сансрын техникийн аж ахуйн нэгж болон халуун цөмийн эрчим хүчний туршилтийн урвалын зуух зэрэгтэй танилцсан байна. Вэнь Жябао хэлэхдээ, Хятадын тал эрх тэгш харилцан ашигтай зарчимын үндэс дээр Францын талтай эрчим хүч, агаарын тээвэр сансрын техник болон байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт хамтын ажиллагаагаа өргөтгөнө гэжээ.
Вэнь Жябао Францад айлчилсан хугацаанд Хятад Франц хоёр орон 20 гаруй хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурж, эдгээр нь агаарын тээвэр, сансрын техник, зам харилцаа зэрэг салбарыг хамарсан бөгөөд эдгээрт 11 тэрбум ам.доллар зарцуулах юм байна. (Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав)
|