• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-08 17:57:53    
11-р дүрийн Банчин эх орны нэгдэл үндэстний нягтралын төлөө бүх хүчнээ гаргана гэж хэлэв

Хятадын Олон Улсын Радио

     11-р дүрийн Банчин Эрдэнэ Чойжижав Түвдийн Шигазад хэлэхдээ: Би эх орныхоо нэгдэл болон үндэстний нягтралын төлөө, Түвдийн тогтвортой байдал болон хөгжлийн төлөө, Түвд уламжлалт Буддын шашныг залгамжлан хөгжүүлэхийн төлөө өөрийн хүчин чармайлтаа гаргана гэжээ.

     8-ны өдөр Түвдийн Өөртөө Засах Районы олон газрын сүм хийдээс ирсэн төлөөлөгч болон тухайн орон нутгийн сүсэгтэн 1300 гаруй хүн Шигазын Жашилунбу хийдэд 11-р дүрийн Банчин Эрдэнийн ширээнд суусан 10 жилийн ойг тэмдэглэсэн байна. Эрдэнэ Чойжижав тэмдэглэх ажиллагаан дээр хэлэхдээ: би цаашид бясалгал хийж, дүр дүрийн Банчин Богдын эх оронч, шашиндаа хайртай байдаг яруу алдарт уламжлалыг залгамжилж, эх ороноо хамгаалж, ард түмэндээ ашигтай сайн гэгээн болно гэжээ. /Пэрлаймаа орчуулж, Буян хянав/