• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2005-12-09 10:11:20    
Хятад, Чехийн Ерөнхий сайд нар үйлдвэр худалдааны салбарын төлөөлөгчидтэй уулзсан байна

Хятадын Олон Улсын Радио

    Чехэд айлчилж байгаа Хятадын ерөнхий сайд ВэньЖябао Чехийн ерөнхий сайд Жири Парубектэй 8-ны өдөр Прагад хамтаар Чехийн үйлдвэр худалдааны салбарын төлөөлөгчидтэй уулзаж, Хятад Чехийн эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны ирээдүйг авч хэлэлцсэн байна.

    Вэнь Жябао хэлэхдээ: Хятад улс нь хөрөнгө оруулалт хийхэд дэлхийд хамгийн таатай орчинтой, хамгийн их ашигтай ороны нэг юм Хятад Чехийн эдийн засгийн харилцан нөхвөрлөх чанар маш их, хамтын ажиллагааны ихээхэн нөөц хүчтэй юм. Хоёр орны Засгийн газар болон үйлдвэр худалдааны салбарын хамтын хүчин чармайлтаар, хоёр орны эдийн засаг худалдааны хамтын ажиллагаанд шинэ ахиц дэвшил бий болгохыг хүсч байна гэжээ.

    Парубек хэлэхдээ: Чехийн засгийн газрын эдийн засаг худалдааны гадаад бодлогод Хятад улс хамтран ажиллах гол түншийн нэг юм. Хятадтай засгийн газар хоорондын олон шатны яриа хэлэлцээ хийж, эдийн засаг худалдааны талаар харилцан ашигтай хэлхээ холбоотой байхыг хүсч байна гэжээ. (Пэрлаймаа орчуулж, Буян хянав)