Өнөө дэлхийн хамгийн том үндэстэн дамнасан 500 компаний 450 нь Хятадад хөрөнгө оруулж, бас нэн олон үндэстэн дамнасан компаниуд Хятадыг бүх дэлхийн хөрөнгө оруулалтын гол салбар болж байна.
Хятадын Худалдааны яамны орлогч сайд Вэй Жяньгүө 12-р сарын 8-ны өдөр Хятадын зүүн хэсгийн хот Хан жөүд танилцуулж хэлэхдээ, энэ онд нийт 202 улс орон болон бүс нутгаас ирсэн хөрөнгө оруулагчид Хятадад хөрөнгө оруулж, хөрөнгө оруулалтын бодит хэмжээ 600 гаруй тэрбум ам.долларт хүрч, хөрөнгө оруулалт нь үйлчилгээ, аж үйлдвэр, дэд бүтцийн барилага байгуулалт зэрэг бүх салбарыг хамарч, түүний дотор орчин үеийн техникийн аж үйлдвэр нь хөрөнгө оруулах гол салбар болсон байна гэжээ. (Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав)
|