Хятадын Ардын Улс Төрийн Зөвлөлдөх Зөвлөлийн Бүх Хятадын Хорооны дарга Жя Чинлинь 9ний өдөр Бээжинд Италийн Сэргээн Босголт Коммунст Намын ерөнхий нарийн бичгийн дарга Фаусто Бертинотитэй уулзахдаа, Хятад Итали хоёр орон солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх нь хоёр ард түмний язгуур ашиг сонирхолд нийцэх төдийгүй бас дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжилд ч ашигтай юм гэж тэмдэглэжээ.
Хятадын Коммунист Намтай найрсаг харилцаагаа цаашид хөгжүлэхийг манай нам хүсч байна гэж Италийн Сэргээн Босголт Коммунст Намын ерөнхий нарийн бичгийн дарга Фаусто Бертиноти илэрхийлжээ. \О.Дарамбазар орчуулж Номин хянав\
|