Байгаль орчны аюулгүй байдлын томоохон шалгалт хийж, байгаль орчны хүнд ноцтой бохирдолууд дахин гарахаас чанд сэргийлэх хэрэгтэй гэж Хятадын байгаль орчиныг хамгаалах үндэсний ерөнхий газар 12-р сарын 8-ны өдөр\өчигдөр\шат бүрийн байгань орчиныг хамгаалах салбарынханд үүрэг болгосон байна.
11-р сарын дунд арав хоногт Хятадын зүүн хойд нутгийн Сунгари мөрний эрэгт байрлаж байдаг нэгэн химийн үйлдвэрт дэлбэрэлтийн осол гарч, их хэмжээний бензений төрлийн бохирдсон бодис Сунгари мөрөнд орсон байна. Энэ удаагийн бохирдол Сунгари мөрний эрэг дагуу районы ард иргэдийн аж амьдралд их муугаар нөлөөлжээ , Хятадын байгаль орчныг хамгаалах үндэсний ерөнхий газрын дарга ч үүнээс болж тушаалаасаа огцорсон байна. /Ч.Гантөмөр орчуулж, Пэрлаймаа хянав./
|