Хятадын Худалдааны яамны сайд Бө Шилай хэлэхдээ, ДХБ-ын сайд нарын хэмжээний 6-р бага хуралаас хөгжиж байгаа орнуудад ашигтай үр дүн үзүүлэхийг Хятадын тал хүсч байгаа бөгөөд үүний төлөө Хятадын тал нааштай чармайлт гаргана гэжээ.
Бө Шилай хэлэхдээ, энэ бол Хятад Улс анх удаагаа ДХБ-ын гишүүн орны хувиар олон улсын худалдааны дүрмийг тогтооход оролцож байгаа болно, хурал үр дүнтэй болоосой гэж Хятадын тал хүсч байна гэжээ.
ДХБ-ын сайд нарын хэмжээний 6-р бага хурал энэ сарын 13-наас 18-ны өдрүүдэд Хятадын Шянганд болно. Энэ удаагийн хурал нь ДХБ-ын ДОХА-гийн хэлэлцээний баримт бичгүүдийг авч хэлэлцэх чухал хурал болох юм. /Ч.Гантөмөр орчуулж, Л.Буянтогтох хянав. /
|