E-mail-ын хог цэвэрлэх Хятадын анхны байгууллага болох Хятадын интернэтийн сүлжээний нийгэмлэгийн E-mail-ын хогтой тэмцэх ажлын комисс 9-нд Бээжинд албан ёсоор байгуулагдав.
Танилцуулснаар бол уг байгууллага нь E-mail-ын хогтой тэмцэхдээ олон талаар оролцлого хийж, хамтралцаж холбоолон ажиллах, өндөр үр ашигтай ерөнхийд нь цэгцлэх системийг аажмаар тогтоож, E-mail-ын хог гарсан тухай мэдүүлэг авсан даруй түргэн тусгал гаргах механизм тогтоохыг ахиулах болно. Үүний зэрэгцээ E-mail-ын хогтой тэмцэх олон улсын хамтарсан үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, Хятадын сүлжээний салбарыг олон улсад сайн сайхан нөлөө тусгалтай болгохоор чармайх болно.
Танилцуулснаар E-mail-ыг Хятадын 100 сая сүлжээ ашиглагчид байнга хэрэглэдэг болсон байна. Гэвч үүнийг өргөнөөр хэрэглэхийн дагуу Хятад улс нь бас дэлхийн E-mail-ын хог ихээр орж ирдэг орны нэг болсон байна. / Э. Цогзолмаа орчуулж, Сайн-Өлзий хянав/
|