Хятад улс хэдийгээр дэлхийд худалдааны гуравдахь том орон болсон боловч экспортын брэнд маш цөөн байна. 2005 оны "Дэлхийн 500 хүчирхэг брэнд"-эд Хятадынх дөрөвхөн орсон байна.
Олон улсын түвшинтэй зэрэгцүүлбэл, Хятадын брэндийн хөгжил эхний шатандаа байгаа юм. Өнөө Хятад улсын 170 гаруй төрлийн бүтээгдэхүүний гаргалт дэлхийд нэгдүгээр байр эзэлж байна. Тэгэхдээ дэлхийн түвшинтэй брэнд дутагдаж байна. Иймээс ирэх жил бие даан брэнд хөгжүүлэх аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай хөрөнгө мөнгөний дэмжлэг үзүүлж, Хятадын брэнд бүтээгдхүүнийг танилцуулах, Хятадын нэрт бүтээгдэхүүний гадаад дахь нөлөөг өргөтгөх зэрэг арга хэмжээнүүд авч Хятадын аж ахуйн нэгжүүдийн бие даан брэнд бүтээгхийг дэмжих болно гэж сурвалжлагч Худалдааны яамны Бээжинд хийж байгаа брэндийн ажлын зөвлөлгөөнөөс мэдээлсэн байна.
2005 оны "дэлхийн 500 хүчирхэг брэнд"-эд Америкийн 249, Францын 46, Японы 45 орсон байна. / Урангоо орчуулж, Э. Цогзолмаа хянав/
|