Сингапурын "Лянь хэ зао бао" сонин 10-ны өдөр тэргүүн өгүүлэл нийтэлж, Хятад Америкийн стратегийн яриа хэлэлцэл нь Хятадын олон улсын үйл хэрэг дэх байр суурь тасралтгүй дээшилж байгааг харуулсан бөгөөд үүний зэрэгцээ хөгжин хүчирхэгжиж байгаа Хятад улсыг Америк хүлээн зөвшөөрч, хүндэтгэхгүй байхын арга үгүй болж, Хятад улстай хамтран ажиллах шаадлагтай байгааг харуулж байна гэж тэмдэглэсэн байна.
Тэргүүн өгүүлэлд тэмдэглэхдээ, Энэ сарын эхээр Вашингтонд болсон Хятад Америкийн стратегийн 2-р яриа хэлэлцэлд холбогдсон агуулга сэдэв нь маш өргөн байна. Энэ нь хоёр талын асуудлаас гадна Солонгосын хойгийн цөмийн асуудал, Иран, Өмнөд Ази, Төв Ази, Африк, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх болон дэлхийн байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлыг хамарсан байна. Хятад Америкийн яриа хэлэлцэл нь бүх дэлхий, ирээдүйд чиглэж, Хятад Америкийн харилцаа нь хоёр талын хүрээ хэмжээнээс давсныг үүнээс үзэн гарч болно гэжээ.
Америкийн энэхүү шинэ байр суурь өөрөөр хэлбэл шинэ стратеги нь ерөнхийлөгч Буш хоёрдахь бүрэн эрхийн хугцаагаасаа хойш гадаад харилцааны талаар хийсэн бодлогын чухал тохируулалт мөн гэж тэргүүн өгүүлэлд бас тэмдэглэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Урангоо хянав.\
|